Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Элчин сайд Л.Болд шагнал гардуулав

Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнуулсан Доржпаламын Ундармаа, спортын салбарт “туялзуур сэлэм”-ийн төрөлд гаргасан амжилтаараа олон улсын хэмжээний мастерийн болзол хангасан Юндэндоржийн Ариунзаяа нарт эрх бүхий байгууллагуудаас олгосон цол тэмдэгийг Элчин сайд Л.Болд өнөөдөр гардуулав.
дэлгэрэнгүй

Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөн хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцов.
дэлгэрэнгүй

Элчин сайд Л.Болд Европын Холбоонд Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ёслолын хэлтсийн дарга Тьерри Бешед 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин Лиэж хотын Дуурийн театрт тоглоно

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа баритон, Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин 2022 оны 3 дугаар сарын 3, 5, 8, 11, 13-ны өдрүүдэд Бельгийн Лиэж хотын Дуурийн театрт Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглоно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс үзнэ үү. https://www.operaliege.be/en/artists/enkhbat-amartuvshin/
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Ковид-19 цар тахалтай тэмцэх асуудлаарх Бельгийн Засгийн газрын дэргэдэх Зөвлөлдөх хороо 2 дугаар сарын 11-ний өдрийн Баасан гарагт хуралдаж, улс орон дахь цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэн, цагийн байдлыг 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шаргал түвшинд шилжүүлэхээр тогтож, доорх шийдвэрүүдийг гаргав. Үүнд: Нийтийн хоолны үйлчилгээ: • Нийтийн хоолны газруудын үйлчилгээний цагийн хуваарь, үйлчлүүлэгчдийн тоо, ширээнд сууж үйлчлүүлэх зэрэгт тавьж байсан хязгаарлалтуудыг цуцална. • Үйлчлэгч нар л амны хаалт зүүнэ. • Шөнийн үйлчилгээг хүчин чадлынхаа 70%-д хүртэл үзүүлж болно.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Амархан сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд, Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа! Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье! Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа.
дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Айлчлан буй XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг Бенилюксын орнуудад аж төрж буй нийт Монголчууддаа өргөн дэвшүүлж байна.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуулийн 4.1.3 дугаарт заасны дагуу “Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3” болох 2022 оны 2 дугаар сарын 2, 3, 4-ний өдөр тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Яаралтай асуудлаар ЭСЯ-ны шуурхай +32 473 59 0292 дугаарын утсаар консулын ажилтантай шууд холбогдоно уу.
дэлгэрэнгүй