images

Европын парламентын гишүүд Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2026-10-20

1

 

Европын Холбооны санхүүжилтээр Хэвлэлийн хүрээлэн, Европын үзэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдэл (EAVI)-тэй хамтран 2026–2028 онд хэрэгжүүлэх “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Европын парламентын гишүүн Кристиан Вигенин, Витенис Повилас Андриукаитис нар 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн П.Наранбаярын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтанд Монгол улсаас Европын холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Л.Болд оролцов.

     ​​​​​​

Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж буйг онцолж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, ач холбогдлын талаар санал солилцов.

Төлөөлөгчид мөн Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн гадаад харилцааны хэлтсийн дарга Никколо Ринальдитай уулзлаа.

    

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал болон Европын парламент хоорондын хамтын ажиллагаа, болон энэ цаг үед өрнөж буй яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Түүнчлэн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаатай холбоотой өргөн хүрээний асуудлаар харилцан асуулт тавьж, санал солилцлоо.