ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛ
2022-11-02
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын харьяат иргэд хоорондоо эсхүл дээрх улсуудад удаан хугацаагаар амьдарч буй гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг тус ЭСЯ-ны консулын хэсэгт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно.
Монгол Улсын иргэн та консулын үйлчилгээ авах бол урьдчилан +32 473 59 0292 дугаараар холбогдож зөвлөгөө авсны үндсэн дээр цаг авч хүрэлцэн ирнэ үү. Мөн [email protected] цахим шуудангийн хаягаар зөвлөгөө, цаг авах боломжтой. Консулын хэсгийн хаяг ЭСЯ-ны хаягнаас тусдаа байгааг анхаарна уу.
Гэрлэх хосууд дараах баримт бичгийг бүрдүүлж Консулын хэсэгт биеэр ирж бүртгүүлнэ. Гэрлэлт бүртгүүлэх, гэрлэлтийн гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг (мэдүүлгийг эндээс татаж авна уу)
2. ЭСЯ-д хандаж гаргасан өргөдлийн маягт (эмэгтэй өргөдлийн маягт), (эрэгтэй өргөдлийн маягт) Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын загварын дагуу өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана.
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь гадаад улсын иргэн бол тухайн улсынх нь хүчин төгөлдөр паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг.
4. Гэрлэхийг хүсэгчдийн өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох баримт бичиг. (Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ талаарх тамга тэмдэг бүхий лавлагаа баримт бичиг эх хувиараа. Түүнийг баталгаат орчуулагчаар орчуулуулсан эх хувь)
5. Эмнэлгийн байгууллагын дараах 3 төрлийн тодорхойлолт, шинжилгээний хариу (Гадаад улсад шинжилгээ хийлгэсэн бол орчуулгын хамт) эсвэл Өрхийн эмчийн үзлэгээр СӨРӨГ болохыг тодорхойлсон тодорхойлолт байж болно.
-Сэтгэц
-Сүрьеэ
- ДОХ (HIV)
6. Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
Жич: Гэрлэх хосуудын буюу эхнэр, нөхрийн гэрчээр тус бүр нэг иргэн хүчин төгөлдөр баримт бичгийн хамт Консулын хэсэгт биечлэн ирэх шаардлагатай.