ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
2022-10-25
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Брюссель хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэсэгт өөрийн биеэр ирж зургаа авахуулж, хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлнэ. Ингэснээр иргэний үнэмлэх шинээр авах боломжтой болно.
Хуульд зааснаар Монгол Улсын 25 болон 45 нас хүрсэн иргэд мөн адил биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд дахин хамрагдаж мэдээллээ УБЕГ-ын санд оруулснаар иргэний үнэмлэхээ солиулах боломжтой болно.
Та урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатай.
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Шинээр бүртгүүлж буй иргэд: (бүртгүүлэх үед 16 нас хүрсэн эсхүл 16 нас өнгөрсөн боловч өмнө биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй иргэн)
1. Төрсний гэрчилгээгээг эсхүл төрсний бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно)
2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай.
3. Үйлчилгээний хураамж 5 евро төлсөн баримт. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
25, 45 насныхаа иргэний бүртгэлд хамрагдах иргэд:
1. Төрсний гэрчилгээ эсхүл төрсний бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай.
2. Үндэсний энгийн гадаад паспорт
3. Үйлчилгээний хураамж 5 евро төлсөн баримт. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)