БАРИМТ БИЧИГ БАТАЛГААЖУУЛАХ

2022-11-01


Иргэн баримт бичгийн хуулбар үнэн зөвийг гэрчлэх үйлчилгээг Консулын хэсэгт өөрийн биеэр ирэх, эсхүл баталгаат шуудангаар гэрчлүүлэх баримт бичгээ илгээх замаар авч болно.

Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн биеэр ирж баримт бичгийн хуулбараа гэрчлүүлэхийн тулд ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авна уу

Иргэн та дээрх үйлчилгээг авахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Гэрчлэх баримт бичгийн эх хувь
  2. Үйлчлүүлэгчийн хүчинтэй гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх эх хувиар авчрах, шуудангаар илгээсэн тохиолдолд эдгээр баримт бичгийн хуулбар
  3. Баримт бичгийн хуулбар үнэн зөвийг гэрчлүүлсэн үйлчилгээний төлбөр төлсөн баримт Тус үйлчилгээ нь хуудас тутам нь 5 еврогийн төлбөртэй болно. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)

 

Хэрвээ иргэн Та баримт бичгийн хуулбар үнэн зөвийг гэрчлэх үйлчилгээг шуудангаар авах бол

1. Заавал баталгаат шууданг ашиглах (шуудан алга болох, төөрөх эрсдэл үргэлж байдгийг анхаарна уу)

2. Ирүүлж буй баталгаат шуудан дотроо буцах хаягаа зөв, бүрэн бичсэн, шуудангийн марк наасан (төлбөрийг урьдчилан төлсөн) баталгаат шуудангийн буцах дугтуй хийх. Энэ дугтуйгаар бид баримт бичгийн эх хувь болон баталгаажуулсан хуулбарыг танд илгээх болно. Буцах дугтуй нь баталгаат шуудангийн дугтуй биш бол бид таны баримт бичгийг илгээх боломжгүйг харгалзан үзнэ үү.