БУЦАХ ҮНЭМЛЭХ
2022-10-25
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад зорчиж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн, шинээр захиалан авах цаг хугацааны боломжгүй, нэн яаралтай эх орондоо буцах шаардлага гарсан бол тус ЭСЯ-ны Консулын хэсэгт хандаж "Буцах үнэмлэх" (Travel document) авах хүсэлт гаргах боломжтой.
Та урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатайг анхаарна уу.
Буцах үнэмлэх авахад шаардлагатай бүрдүүлэх материалууд:
1. Буцах үнэмлэхний мэдүүлгийн маягт (маягтын загвар татаж авах)
2. Буцах үнэмлэх хүсэх тухай өргөдөл (өргөдлийн загвар татаж авах)
3. Иргэний үнэмлэх эсхүл иргэний бүртгэлийн лавлагаагаа (e-mongolia вэб хуудаснаас авч болно)
4. Үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт (тухайн улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт)
5. Цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй)
6. Буцах үнэмлэхний төлбөр 15 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
Буцах үнэмлэх авах хүсэлтэй иргэн дээрх материалыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэсэгт өөрийн биеэр авчрах шаардлагатай бөгөөд хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ. Буцах үнэмлэхтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолыг үзэх.
Жич: Хэрвээ иргэн та IOM олон улсын байгууллагын шугамаар эх орондоо сайн дураараа буцахаар төлөвлөж буй бол тус байгууллагын төлөөлөгчид дээрх баримт бичгийг бүрдүүлж өгнө. Тус байгууллагын төлөөлөлтэй Консулын хэсэг нягт хамтран ажилладаг бөгөөд тэднээр дамжуулан буцах үнэмлэхээ авах боломжтой.