images

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Брюссель хотноо Европын Парламентын төв байранд зохион байгуулсан “Европ ба Өмнөд Ази: Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх түншүүд” сэдэвт бага хуралд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-10-01

20

Тус бага хурлаар Өмнөд Азийн бүс нутгийн олон улсын харилцаанд эзлэх байр суурь өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Европ болон Өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, харилцан хөгжил цэцэглэлтийг дэмжих чиглэлээрх хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

Хуралд Европын Парламентын гишүүд, Брюссель дэхь Азийн орнуудын ДТГ-ын тэргүүн нар, эрдэм шинжилгээний болон бизнесийн салбарын төлөөлөл оролцож, Европ, Өмнөд Азийн харилцаа, олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэл зэрэг асуудлаар санал солилцов.

   

Элчин сайд Л.Болд арга хэмжээний үеэр Европын Парламентын гишүүн Проф. Др. Ян-Петер Варнке-тай уулзаж, Европын Холбоо болон Монгол улсын хамтын ажиллагаа, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцов.