Элчин сайдын яамны дэргэд анхны үзэсгэлэн нээлтээ хийв
Элчин сайд Л.Болдын санаачлагаар Брюссель дэх Элчин сайдын яамны дэргэд Нидерланд Улсад ажиллаж, амьдарч байгаа монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Элчин сайд Л.Болд Элчин сайдын яамны дэргэд үзэсгэлэн анх удаа байгуулж байгааг онцлон цаашид байнгын ажиллагаатай үзэсгэлэн болгон өргөжүүлэх зорилготой буйгаа илэрхийлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд уран барималч, Роермондын урлагийн 2025 оны уралдааны тэргүүн байрын эзэн Даваа Хуизинга-Молом, Бельги, Нидерландад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон Бельги Улсын урлагийн зарим төлөөлөл оролцов.

Үзэсгэлэнд уран барималч Х-М.Даваа, зураач Б.Дашдондог, Т.Бааяа, Б.Бямбаренчин, Б.Өлзийбат, загвар зохион бүтээгч Ч.Бааска нарын 6 уран бүтээлчийн бүтээлийг дэлгэн үзүүлэв.