images

ДЭЛХИЙН МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН-II" ИСТАНБУЛ ХОТНОО 2026 ОНЫ 10 САРЫН 26 -30-НД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

ЭСЯ-ны мэдээ

2026-11-06

23

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран зохион зохион байгуулж, Япон, Солонгос, Монгол, Турк, Америк, Швед, Швейцари, Бельги, Герман, Испани, Чех, Тайвань зэрэг улс орны хэл соёлын багш нар оролцлоо.

Мөн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, СУИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож, нийт 60 орчим төлөөлөл оролцлоо.

Бельги улсаас "Оч" сургуулийг үүсгэн байгуулсан Монгол хэл уран зохиолын багш Ш. Чимгээ Франц, Бельги улсуудын өв хэл, хос хэл соёлтой хүүхдийн сургалтын хөтөлбөрийг судалж монгол хэлэнд хэрэглэж гадаад орчинд сурч байгаа хүүхдийн сургалтын хөтөлбөр зохиох боломжийг судалж илтгэл тавьлаа.

Гадаадад амьдарч, суралцаж буй монгол хүүхдийн хэлний онцлогийг харгалзсан стандарт, сургалтын багц хэрэглэгдэхүүн шаардлагатайг онцолсон олон хэлэлцүүлэг илтгэл болсоноос гадна, нээлттэй хичээл зааж, туршлага арга зүйгээ солилцлоо.

Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг БСҮХ-ийн "Боловсролын судалгааны Монголын сэтгүүл"-д тусгай дугаар болгож хэвлэх юм. Хэлэлцүүлгээр багш, мэргэжилтнүүдээс авсан санал, зөвлөмж хос хэлтэй хүүхдийн монгол хэлний стандартын бүтцийн хүрээг тогтооход чухал хувь нэмэр болох юм.

Мөн энэ удаа эцэг эхийн төлөөлөл оролцсон нь олзуурхууштай байлаа.

Дэлхийн монгол эцэг эхийн зөвлөлд элсэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

Та бүхэн бүртгүүлж хамтарч ажиллахыг хүсвэл дараах холбоосоор орно уу.

 

https://docs.google.com/forms/d/1OkKo9LYOoXkD0oSgWCHHuPYYTEBaIV259HuUbnXjYpI/viewform?chromeless=1&edit_requested=true