images

"Дэлхий дахинд ардчиллын нөхцөл байдлын 2026 оны тайлан" илтгэлийн танилцуулах арга хэмжээ болов.

ЭСЯ-ны мэдээ

2026-09-18

23

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 16-нд Брюссель хотноо зохион байгуулсан "Дэлхий дахинд ардчиллын нөхцөл байдлын 2026 оны тайлан" илтгэлийн танилцуулах арга хэмжээнд ("The Global State of Democracy Report 2026: Democracy in an Age of Conflict”) оролцов.

      

Арга хэмжээг International IDEA болон Финландын Европын Холбоонд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж, ардчиллын өнөөгийн төлөв, зөрчил мөргөлдөөний үеийн ардчилалд тулгарч буй сорилтын талаар хэлэлцэж холбогдох санал зөвлөмжийг танилцуулав.

Энэ үеэр Элчин сайд Л.Болд International IDEA-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас-Замора, Европ дахь захирал Сэм ван дер Стаак нартай уулзаж, Монгол Улс болон International IDEA-ийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улс тус олон улсын байгууллагын гишүүн орон бөгөөд манай бүс нутагт ардчилсан сонгуулийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг юм.