images

Элчин сайд Л.Болд Бельги Улсын Хааны Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Жан-Люк Хорниктэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2026-10-19

23

Элчин сайд Л.Болд Бельги Улсын Хааны Шинжлэх ухааны академийн 2026-2027 оны эрдмийн үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцов. Арга хэмжээний үеэр тус Академийн өнгөрсөн онд хийж, гүйцэтгэсэн ажил болон ирэх онд төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.  

Элчин сайд Л.Болд арга хэмжээнд оролцох үеэрээ Академийн Ерөнхийлөгч Жан-Люк Хорник болон Байнгын нарийн бичгийн дарга Тиерри Смит нартай уулзав. Уулзалтаар хоёр улсын академи хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлэв.