Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын цэргийн ёлолын арга хэмжээнд оролцов.
Люксембургийн Их Гүнт Улсын Зэвсэгт хүчний Жанжин Штабын даргын эрх шилжүүлэх цэргийн ёслолын арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр зохион байгуулагдав.
Ёслолын арга хэмжээнд тус улсын Парламентын дарга Клод Виселер, Батлан хамгаалын сайд Юрико Бакес, Парламентын болон Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн, энгийн албан хаагчид, гадаад улсаас тус улсад суугаа Элчин сайд нар болон батлан хамгаалахын атташе нар, Герман, Бельги, Франц, Эстони, Латви, Литва, Румын улсын ЗХЖШ-ын дарга нар хүндэт зочноор оролцов.
Генерал Стив Тулл Зэвсэгт хүчинд 39 жил алба хааж, сонсогчоос ЗХЖШ-ын дарга хүртэлх шат дараалсан албан тушаалуудад ажилласан бөгөөд 2020 оноос хойш 6 жилийн хугацаанд Зэвсэгт хүчнээ удирдсан.

Люксембургийн Их Гүнгийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар томилогдож буй генерал Клод Робинет Зэвсэгт хүчинд 31 жил алба хааж буй бөгөөд Зэвсэгт хүчний Шинэчлэлийн газрын даргаар ажиллаж байгаад тус албан тушаалд томилогджээ.

Цэргийн ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Батлан хамгаалахын сайд хатагтай Юрико Бакес, генерал Клод Робинет нартай уулзаж баяр хүргэн хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар товч санал солилцов.