ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
2022-10-25
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Брюссель хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэсэгт өөрийн биеэр ирж зургаа авахуулж, хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлнэ. Ингэснээр иргэний үнэмлэх шинээр авах боломжтой болно.
Хуульд зааснаар Монгол Улсын 25 болон 45 нас хүрсэн иргэд мөн адил биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд дахин хамрагдаж мэдээллээ УБЕГ-ын санд оруулснаар иргэний үнэмлэхээ солиулах боломжтой болно.
Та урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатай.
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Шинээр бүртгүүлж буй иргэд: (16 насанд хүрсэн эсхүл 16 нас өнгөрсөн боловч өмнө биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй иргэн)
1. Төрсний гэрчилгээгээг эсхүл төрсний бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай. Монгол Улсын төрсний гэрчилгээгүй хүнийг бүртгэх боломжгүй.
2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай.
3. Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны хаягийн тодорхойлолтоо заавал авчрах шаардлагатай. Монголд бүртгүүлсэн албан ёсны хаяг зөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй тул энэхүү хаягийн тодорхойлолтоо албан ёсоор бүртгүүлсэн хорооноосоо ойр дотны хүмүүсээрээ авахуулж зургийг нь эсхүл хуулбарыг нь авчирч болно. Эсхүл е-mongolia вэб хуудаснаас үнэгүй гаргуулан авч болдог.
4. Үндэсний энгийн гадаад паспорт.
5. Үйлчилгээний хураамж 5 евро төлсөн баримт. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
25, 45 насныхаа иргэний бүртгэлд хамрагдах иргэд:
1. Хуучин иргэний үнэмлэхээ заавал авчрах.
2.Төрсний гэрчилгээ эсхүл төрсний бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай.
3. Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны хаягийн тодорхойлолтоо заавал авчрах шаардлагатай. Монголд бүртгүүлсэн албан ёсны хаяг зөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй тул энэхүү хаягийн тодорхойлолтоо албан ёсоор бүртгүүлсэн хорооноосоо ойр дотны хүмүүсээрээ авахуулж зургийг нь эсхүл хуулбарыг нь авчирч болно. Эсхүл е-mongolia вэб хуудаснаас үнэгүй гаргуулан авч болдог.
4. Үндэсний энгийн гадаад паспортоо эсхүл жолооны үнэмлэх зэрэг зурагтай баримт бичиг авчрах. (хугацаа дууссан эсэх нь хамаагүй зөвхөн тухайн хүн өөрөө мөн гэдгийг нотлох шаардлагаар)
5. Үйлчилгээний хураамж 5 евро төлсөн баримт. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
НЭМЭЛТ АНХААРАХ ЗҮЙЛС:
Бүртгэлд хамрагдах иргэд өөрсдийн ургийн овог, яс үндсээ тодорхой мэдэж байх шаардлагатай.
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар бүрдүүлсэн материалыг үндэслэн цахим бүртгэл хийгдэх тул материалыг заавал урьдчилан бэлтгэж ирэх хэрэгтэйг иргэд анхаарна уу.
Тухайн иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаас хойш 30-45 хоногийн дараа мэдээлэл нь УБЕГ-ын нэгдсэн санд хянагдаж орно.