images

Брюссель хотноо “Европын шинэ залуу үе: ардчиллын боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ЭСЯ-ны мэдээ

2026-10-01

15

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулагдсан “Европын шинэ залуу үе: ардчиллын боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Тус арга хэмжээнд ХБНГУ-ын Европ болон бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Доод Саксони мужийн сайд Мелани Валтер, Брюссель дэх Гёте-Институтын захирал Доктор Юлия Саттлер нар хэлэлцэж буй асуудлаар илтгэл тавьж, Европын залуучуудын боловсрол, ардчиллын боловсрол, Европын үнэт зүйлс, залуусын нийгмийн оролцоо болон Erasmus хөтөлбөрийн ач холбогдлын талаар хэлэлцэв.

 

Хэлэлцүүлэгт Европын Парламентын гишүүн Мануэла Рипа, Европын Комиссын Дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Нилс Берндт, Доод Саксони мужийн Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Штефан Эртнер, Европын холбооны залуу Федералистуудын байгууллагын (JEF Europe) Ерөнхийлөгч Мориц Хергл нар оролцож, Европын ирээдүйд залуучуудын гүйцэтгэх үүрэг, боловсролоор дамжуулан ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, Европын хамтын ажиллагаа болон залуусын оролцооны талаар санал солилцов.

Элчин сайд Л.Болд тус арга хэмжээний үеэр Европын Парламент, Европын Комисс болон Германы төрийн байгууллагын төлөөлөлтэй санал бодлоо солилцов.