БЕЛЬГИЙН ЦОГ ЖАВХЛАНТ ХААНЫ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Бельгийн Хаант Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав.
Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппид илгээх мэндчилгээг уламжлав.