Алдарт эхийн одон авах болзол хангасан иргэдийн анхааралд
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн ЭСЯ-нд 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Үүнд:
1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан); Загвар үзэх
2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет зэрэг болно. Эндээс татах
Жич: Нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийн материалыг ирүүлэх ёстойг анхааралдаа авна уу. Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол консулын хэсгийн +32 473 59 0292 утсаар холбогдох эсвэл consul@embmongolie.be мэйл хаягаар захиа бичнэ үү.