Бельги, Нидерланд, Люксембургийн иргэд Монгол Улсад жуулчны зорилгоор 30 хоногийн хугацаанд визгүй зорчино.
Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын 2023 оны 1 дүгээр 04-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.
МОНГОЛ УЛСАД 30 ХҮРТЭЛ ХОНОГИЙН ХУГАЦААГААР ЖУУЛЧЛАХ ИРГЭДИЙГ НЬ 2023-2025 ОНД ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ УЛСЫН ЖАГСААЛТ
- Бүгд Найрамдах Австри Улс
- Бельгийн Хаант Улс
- Унгар Улс
- Бүгд Найрамдах Грек Улс
- Данийн Хаант Улс
- Испанийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Итали Улс
- Бүгд Найрамдах Латви Улс
- Бүгд Найрамдах Литва Улс
- Лихтенштайны Хаант Улс
- Люксембургийн Их Гүнт Улс
- Бүгд Найрамдах Мальт Улс
- Нидерландын Хаант Улс
- Бүгд Найрамдах Польш Улс
- Бүгд Найрамдах Португал Улс
- Бүгд Найрамдах Словак Улс
- Бүгд Найрамдах Словени Улс
- Бүгд Найрамдах Финланд Улс
- Бүгд Найрамдах Франц Улс
- Бүгд Найрамдах Хорват Улс
- Бүгд Найрамдах Чех Улс
- Шведийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Эстони Улс
- Норвегийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Исланд Улс
- Швейцарын Холбооны Улс
- Бүгд Найрамдах Болгар Улс
- Бүгд Найрамдах Ирланд Улс
- Бүгд Найрамдах Кипр Улс
- Румын Улс
- Монакогийн Хаант Улс
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
- Австралийн Холбооны Улс
- Шинэ Зеланд Улс