images

Элчин сайд Л.Болд Цэнхэр Сүлд Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, Элчин сайд асан Ж.Энхсайханыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-12-21

247

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Элчин сайд Л.Болд Цэнхэр Сүлд Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, Элчин сайд асан Ж.Энхсайхан болон Зүүн Хойд Азийн орнуудын ТББ-ын яриа хэлэлцээний механизм болсон Улаанбаатарын үйл явц  /Ulaanbaatar process/-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үед Элчин сайд Л.Болд Монгол Улсын гадаад бодлого, Европын холбоотой харилцах харилцаа, хамтын ажилллагааны талаар товч мэдээлэл хүргэж санал солилцлоо.

 Уулзалтанд Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөөх бүх нийтийн түншлэл /Global Partnership for the Prevention of Armed Conflict/-ийн Токио дахь бүсийн НБДГ болон “Америкийн анд нөхдийн үйлчилгээний хороо”, “Энх тайвныг бий болгох эмэгтэйчүүд” зэрэг ТББ-ын төлөөлөгчид оролцлоо.