ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ПРОКУРОР КАРИМ КАНТАЙ УУЛЗАВ
Нидерландын Гааг хотноо болж буй Олон улсын эрүүгийн шүүхийн Оролцогч талуудын Ассемблейн 21 дүгээр чуулганы үеэр буюу 12 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд ОУЭШ-ийн Прокурор Карим Кантай уулзав.
Ноён Карим Кан нь ОУЭШ-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах, хууль хэрэгжүүлэх байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцов.