images

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ШҮҮГЧ П.ХОФМАНСКИТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-12-09

254

Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофманскитэй Нидерландын Гааг хотноо энэ 12 дугаар сарын 9-ний өдөр уулзав.

Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын урилгыг гардуулж, ОУЭШ-ийн Ромын дүрмийг сурталчлан таниулах бүс нутгийн семинарыг хамтран зохион байгуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.