images

ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газраас ЕХ-ноос баримталж буй байр суурь, тэргүүлэх зорилтуудыг танилцуулах арга хэмжээ болов.

ЭСЯ-ны мэдээ

2026-09-17

29

          ЕХ-ны Зөвлөлөөс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы хүрээнд баримтлах тэргүүлэх зорилтуудыг өнгөрөгч 7 дугаар сард баталсан билээ. Энэ хүрээнд ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газраас ЕХ-ноос баримталж буй байр суурь, тэргүүлэх зорилтуудыг танилцуулах арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.

       

       ЕХ нь өөрийгөө олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг хамгаалагч, НҮБ-ын найдвартай бөгөөд хариуцлагатай түнш хэмээн тодорхойлдог бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтын ажиллагаагаар шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Энэ хүрээнд НҮБ-ын ЕА-н 81 дүгээр чуулганы хүрээнд дараах 4 тэргүүлэх зорилтын тавьсан. Үүнд:

НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйд суурилсан үр ашигтай, хүртээмжтэй олон талт тогтолцоог хамгаалж, бэхжүүлэх,

           НҮБ-ын шинэчлэлийг урагшлуулах,

НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын архитектурыг бэхжүүлэх, 2030 он болон түүнээс цаашх тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлтийг дэмжих.

         Мөн хүрээнд ЕХ-ны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта, Бүгд Найрамдах Кени Улсын Ерөнхийлөгч Уильям Руто, Канад Улсын Ерөнхий сайд Марк Карни нараас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний долоо хоногийн хүрээнд зохион байгуулах “P4M Summit: Multilateralism, International Law, Peace and Prosperity” (Олон талт хамтын ажиллагаа, олон улсын эрх зүй, энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэлийн дээд хэмжээний уулзалт) арга хэмжээний талаар танилцуулав.