Улсын Их хурлын дарга С.Бямбацогтын айлчлалыг өндрөөр үнэлэв.
Бельгийн Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Максим Прево 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Бельги Улсад суугаа элчин сайд нартай зангиагүй уулзалт хийв. Уулзалтад Элчин сайд Л.Болд оролцов.

Уулзалтаар Элчин сайд Л.Болд Монгол Улсын Их хурлын дарга С.Бямбацогтын 2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлал, айлчлалын дүнгийн талаар сайд Превод мэдээлэл өгч, санал солилцов. Сайд Максим Прево айлчлалыг өндрөөр үнэлэв.

Мөн Элчин сайл Л.Болд Бельгийн Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Азийн газрын захирал, Элчин сайд Уиллиам Ассельборн болон Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Матиас Хаенрик болон Бельгийн Холбооны Парламентын зарим гишүүдтэй уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.