Элчин сайд Л.Болд 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бельгийн Хаант Улсын Эно мужийн Ат (Ath) хотын уламжлалт “La Ducasse d’Ath” наадамд оролцов.
Элчин сайд Л.Болд 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бельгийн Хаант Улсын Эно мужийн Ат (Ath) хотноо зохион байгуулагдсан, тус хотын уламжлалт ардын урлаг, соёлын “La Ducasse d’Ath” наадамд оролцов.
Энэ жил Ат хотын уламжлалт наадам 540 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Бельгийн хамгийн олон хүн оролцдог, өргөн цар хүрээтэй уламжлалт ардын соёлын томоохон наадмуудын нэг юм. Жил бүрийн наймдугаар сард зохион байгуулагддаг тус наадам нь Ат хотын олон зуун жилийн түүх, нутгийн ард иргэдийн уламжлал, соёлын өвийг хөгжим, бүжиг, ёслолын арга хэмжээ, гудамжны сүрлэг жагсаал болон аварга биет дүрслэлээр дамжуулан олон нийтэд таниулдгаараа онцлогтой.

2026 оны наадам 8 дугаар сарын 21–24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Наадмын гол онцлог нь хотын төв гудамжаар уламжлалт аварга биет дүрслэлүүд (Giants) болон ёслолын жагсаал зохион байгуулдаг явдал юм. Эдгээр аварга биет дүрслэл нь Ат хотын түүх, соёлын салшгүй хэсэг бөгөөд зарим нь хотын түүхэн домог, тэр дундаа Давид, Голиатын тухай бэлгэдэлтэй холбогддог.
Элчин сайд Л.Болд наадмын үеэр Ат хотын удирдлага, наадмыг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчидтэй уулзаж, Бельгийн орон нутгийн уламжлалт соёл, биет бус соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаатай танилцав.
Мөн Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил, үндэсний уламжлал, соёлын өвийг Европын улс орнуудын түүх, соёлын өвтэй харилцан холбон сурталчлах, ард түмэн хоорондын харилцан ойлголцол, соёлын харилцаа, солилцоог өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлов.