“Knokke Art Fair 2026” олон улсын урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Л.Болд 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Бельгийн Кнокке хотноо зохион байгуулагдсан “Knokke Art Fair 2026” олон улсын урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд урилгаар оролцов.
Тус арга хэмжээ нь Бельгийн болон олон улсын урлаг, соёлын салбарын томоохон төвүүдийн нэг болох Кнокке хотод 2026 оны 8 дугаар сарын 14–16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Knokke Art Fair нь 50 гаруй жилийн түүхтэй, орчин үеийн болон модерн урлагийн бүтээлүүдийг олон улсын урлагийн галерей, уран бүтээлчид, цуглуулагчидтай холбон хүргэдэг нэр хүндтэй урлагийн арга хэмжээ юм. Энэ жилийн үзэсгэлэнд модерн урлагийн мастерууд, Дэлхийн II дайны дараах үеийн урлагийн төлөөлөгчид болон орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон улсын нэр хүнд бүхий урлагийн дилер, галерейнууд танилцуулжээ.
_1787239543.jpeg)
Элчин сайд Л.Болд тус арга хэмжээнд оролцох үеэр Бельги болон Европын урлаг, соёлын салбарын төлөөлөл, уран бүтээлчид, урлагийн галерей, цуглуулагчидтай уулзаж, Монголын уламжлалт урлаг, соёлын өвийг Европын урлагийн орчинд сурталчлан таниулах, цаашид соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улс нь нүүдлийн соёл иргэншил, уламжлалт гар урлалын баялаг түүхтэй орны хувьд Европын урлаг, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын уран бүтээлчид болон тэдний уран бүтээлийг олон улсын зах зээлд таниулах чиглэлд анхаарч ажиллаж байна.