images

Фландерс Мужийн баярын өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-07-13

146

Элчин сайд Л.Болд 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бельгийн Хаант Улсын Фландерс мужийн Засгийн газраас Брюссель хотноо дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдэд зориулсан Фландерс Мужын баярын өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Уг арга хэмжээний үер элчин сайд Л.Болд Фландерс мужийн засгийн газрын ерөнхий сайд бөгөөд сангийн сайд ноён Маттиас Дипендалетай уулзан, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Фландерс нь Бельгийн нийт хүн амын 58 орчим хувийг эзэлдэг, хамгийн олон хүн амтай бүс нутаг бөгөөд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 59 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгийн гол төв юм. Үйлчилгээний салбар зонхилдог бөгөөд Европын хамгийн том боомтуудын нэг болох Антверпийн боомт нь экспорт, импортын чухал зангилаа болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бүс нутаг юм. Цаашид 2 талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.