“Олон улсын шүүхийн зөвлөх дүгнэлтүүдийн ач холбогдол: Цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий нийтийн бусад асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар болон мөн бүлгийн гишүүн О.Батнайрамдал,. Монгол улсаас Нидерландын Хаант улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нар Гааг хотноо төвтэй НҮБ-ын Олон улсын шүүхээс зохион байгуулсан “Олон улсын шүүхийн зөвлөх дүгнэлтүүдийн ач холбогдол: Цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий нийтийн бусад асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын байр суурийг танилцуулав.
Жич мэдээлэхэд НҮБ-ын Олон улсын шүүх нь 1996 онд “Цөмийн зэвсгийг хэрэглэх олон хэрэглэхээр заналхийлэх асуудалд олон улсын эрх зүйн байр суурь” бүхий зөвлөмж дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ нь цөмийн зэвсгийн хэрэглээ нь олон улсын эрх зүйд харш болохыг тогтоож, цөмийн зэвсгийг бүрэн устгах хэлэлцээг үр дүнд хүргэх нь улс орнуудын үүрэг болохыг баталгаажуулсан байдаг. Улмаар энэхүү дүгнэлт нь цөмийн зэвсгийг үл хэрэглэх олон улсын хэм хэмжээг бэхжүүлж, зэвсэг хураах үйл явцад түлхэц өгсөн төдийгүй уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлаарх Олон улсын шүүхийн дараагийн зөвлөх дүгнэлтүүдэд чухал жишиг болсон юм.