Иргэдийн анхааралд
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.1 дэх заалт, Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 270 дугаар тогтоолын дагуу Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам нь 2026 оны 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд ажиллахгүй бөгөөд 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллах болохыг иргэд та бүхэн анхаарна уу.
Дээрх хугацаанд яаралтай асуудлаар +32 473 59 0292 дугаараар холбогдоно уу.