ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАЯРТ ОРОЛЦОВ
Люксембургийн Цог Жавхлант Их Гүн Гийом болон Люксембург хотын дарга Лидия Полфер нараас 2026 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсын үндэсний баярыг тохиолдуулан тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.
Арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Ксавье Беттель, тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Клод Виселер нарт Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын мэндчилгээг уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар санал, мэдээлэл солилцов.
_1782318240.jpg)
Photo credit to The Luxembourg Government