Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвөөсБрюссель хотноо зохион байгуулсан хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд оролцов
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвөөс энэ оны 12 дугаар сарын 06-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулсан Ойг хамгаалах олон улсын санаачилгын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд оролцов.
Дэлхий дахинаа хүрээлэн буй орчныг хамгаалах, ойн хомсдол, доройтлоос урьдчилан сэргийлэхэд хувь хүн болоод төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг хэлэлцүүлэгт Брюссельд суугаа ДТГ-ын тэргүүн нар, төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын судлаач, шинжээч нар оролцож, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.
Олон улсын худалдааны төв нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтран удирддаг жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг дэмжих чиг үүрэг бүхийн дундын агентлаг юм.