images

Маннекен-Пист Монгол дээл өмсүүлнэ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-17

40

Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Брюссель хотын бэлгэ тэмдэг болсон алдарт Маннекен-Пист Монгол дээл өмсүүлэх ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 09:00-14:00 цагийн хооронд болно.

Ёслолын ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09:30-10:05 цагийн хооронд болох бөгөөд ёслолын ажиллагаанд Элчин сайд Л.Болд, Беьлгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон Далайн орнуудын газрын дарга Уиллиам Ассельборн нар оролцож, Маннекен-Писийг морин хуурын эгшгээр амилуулна.

Монгол дээлийг 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч агсан П.Очирбат бэлэглэсэн бөгөөд түүнээс хойшх хугацаанд Маннекен-Пис 3 дахь удаа монгол дээлээрээ гоёно. 

Та бүгд өргөнөөр оролцож, ховор тохиолдох энэхүү завшаанаар дурсгалын зураг авахуулах боломжтой.