Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Брюссель хотноо ажиллав
Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажиллав. Энэ өдөр франц хэлтэн хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Эммануель Пласшаертай уулзаж, тэрээр холбооныхоо үйл ажиллагаа, онцлог, гадаадын хуульчид Бельги Улсад үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага болон гадаад хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцов.
Брюсселийн франц хэлтэн хуульчдын холбоо эдүгээ 5000 гаруй хуульчийг эгнээндээ нэгтгэсэн Бельги Улсын томоохон холбоо юм. Тус холбоо нь Парис, Леон, Барселона, Софи, Будапешт, Киншаса, Тель Авив зэрэг европ, араб, африкийн ижил холбоодтой идэвхтэй хамтран ажилладаг аж.