images

Эрчим Хүчний Хаартын “Салбарын Зөвлөх Бүлэг”-ийн уулзалт болов

ЭСЯ-ны мэдээ

2022-12-07

217

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрчим Хүчний Хаартын “Салбарын Зөвлөх Бүлэг”-ийн уулзалт, Эрчим Хүчний Хөрөнгө оруулалтын Эрсдэлийн үнэлгээний 5 дахь удаагийн тайланг эхлүүлэх хурал Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улс энэ жилийн Эрчим хүчний Хаартын Бага хурлын даргалагчаар ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин Сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид тус хуралд оролцлоо. Хурлаар Эрчим хүчний Хаартын Дүрмийг шинэчлэх асуудлаар эрчим хүчний салбарын төлөөлөгчид, хувийн хэвшил, төрийн зохицуулагч байгууллагууд хэлэлцэж, 2050 онд тэг нүүрстөрөгчийн ялгаруулалтад хүрэх салбарын зорилтыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлүүд, Хаартын дүрмийг шинэчилснээр бий болох боломжуудын талаар ярилцаж, Хаартын дүрэмд оролцогчдын байр суурийг хувийн хэвшлийн зүгээс хэрхэн хүлээн авч байгаа талаар байр сууриа солилцлоо.

Монгол Улсын удирдлаган дор хэрэгжүүлэх Эрчим Хүчний Хаартын дүрмийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа хувийн хэвшлийн төлөөлөгчид хурлын явцад илэрхийллээ. Түүнчлэн, улс орнуудын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудын сайн туршлагуудын талаар мэдээлэл солилцов.