images

Элчин сайд Байгаль хамгаалах олон улсын холбооны Европын бүсийн төлөөлөгчийн газрын захирлыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2026-04-20

823

Элчин сайд Байгаль хамгаалах олон улсын холбоо (International Union for Conservation of Nature) -ны Европын бүсийн төлөөлөгчийн газрын Захирал Борис Эргийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажил болоод цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Энэ дашрамд мэдээлэхэд Монгол Улс болон Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) хооронд саяхан Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) байгуулсан бөгөөд энэ хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх, газрын тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.