ЭЛЧИН САЙД ЕХ-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Л.Болд ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар томилогдсон Эрик Курцвайлтай танилцах уулзалт хийв. Уулзалтаар Монгол, Европын Холбооны найрсаг харилцаа ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж байгааг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй болж буй өнөө цагт ардчиллын нийтлэг үнэт зүйлсээ сахин хамгаалах, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх шаардалагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн,Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Брюссель зохион байгуулах Монгол, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хурал болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийн хүрээнд зарим мэдээлэл солилцов.