Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр танилцав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар оролцсон.
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тус улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслийн үр дүн, ач холбогдолд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн.