images

ЛЮКСЕМБУРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМААС ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-03-19

20

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тусгай хуралдаанд урилгаар оролцов. Хуралдаанд тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын болон олон нийтийн төлөөлөл оролцсон болно.

Тус хуралдаанаар  Люксембург улсын Шадар Сайд бөгөөд Гадаад болон Европын хэрэг, хөгжлийн хамтын ажиллагааны сайд З.Беттел тус улсын гадаад бодлогын асуудлаар дэлгэрэнгүй илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Энэ үеэр Элчин сайд Л.Болд Гадаад хэргийн сайд З.Беттел болон Гадаад хэргийн яамны Бодлогын газрын захирал Хатагтай В.Докендорф нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.