images

Элчин сайд Л.Болд “Сонгуулийн тогтолцооны хамгаалалтын механизм” санаачилгын нээлтийн арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-02-26

3

Элчин сайд Л.Болд 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Брюссель дэх Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн /АСТОУХ/-ийн Европын бүсийн хүрээлэнгээс Канадын Засгийн газартай хамтран зохион байгуулсан “Сонгуулийн тогтолцооны хамгаалалтын механизм” санаачилгын нээлтийн арга хэмжээнд оролцов.  

 “Сонгуулийн тогтолцооны хамгаалалтын механизм” санаачилга нь сонгуулийн тогтолцоог хамгаалах гол ойлголтыг танилцуулж, бодлого, үйл ажиллагааг үнэлэх, сайжруулах, чадвар, чадавхыг хөгжүүлэхэд туслах жендерийн мэдрэмжтэй механизм ажээ.    

Арга хэмжээнд оролцогчдод “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” НҮБ-ын тогтоол, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн /АСТОУХ/-тэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар Элчин сайд товч мэдээлэл өгөв.