Элчин сайд Л.Болд Европын Парламентын гишүүн Паскал Аримонт-той уулзав
Элчин сайд Л.Болд 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Брюссель хотноо Төв Азийн орнуудын элчин сайд нарын хамт Бельгийн Хаант улсын албан ёсны гуравдахь хэл болох герман хэлт бүс нутгаас сонгогдсон Европын Парламентын гишүүн Паскал Аримонт-той уулзалт хийв.
Уулзалтын үеэр П.Аримонт гишүүн Европын Холбоонд хэрэгжүүлж буй бодлого, өөрийн төлөөлдөг Бельгийн Герман хэлт бүс нутгийн онцлог, хил дамнасан болон орон нутгийн хамтын ажиллагааны ач холбогдлын талаар танилцууллаа.
Талууд Европын Холбоо, Төв Азийн орнууд болон Монгол Улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг хоорондын “Central Asia – Europe” түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн герман хэл, соёлын нийтлэг онцлогт тулгуурлан хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлон цаашид бодит төсөл, санаачилгад тулгуурласан хамтын ажиллагааг идэвхжүүлжэх дээр санал нэгдэв.
Мөн уулзалтын үеэр Паскал Аримон гишүүн Элчин сайд нарыг өөрийн төлөөлдөг Бельгийн герман хэлт бүс нутагт айлчлан, тухайн бүсийн онцлог, хил дамнасан хамтын ажиллагааны туршлагатай танилцахыг урьсан бөгөөд Элчин сайд нар уг урилгыг талархан хүлээн авав.