ЭЛЧИН САЙД Л.БОЛД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ МИШЕЛЬ ВЭН КЭМПТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельги Улсын Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Захирал Мишель Вэн Кэмптэй 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Элчин сайдын яаманд уулзав.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жил ойг тохиож байгаа багөөд цаашид музейн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтаар дээрх хүрээлэнд хадгалагдаж буй Монголын шинжлэх ухааны ховор олдвор болох динозаврын чулуужсан үзмэрийг Монгол Улсад буцаан өгөх талаар ярилцав.
Эдгээр үзмэр нь хувь хүмүүсээр дамжин тус Хүрээлэнгийн мэдэлд ирж хадгалалтанд байгаа аж. Үүний өмнө 2015 онд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бельги Улсын Хааны шинжлэх ухааны бодлогын газар, Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнтэй байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тус хүрээлэнд хадгалагдаж байсан зарим динозаврын үзмэрийг 2017 онд Монгол Улсад хүлээлгэж өгчээ. Үлдсэн үзмэрүүдийг Монгол Улсад буцаах төслийн талаар ийнхүү яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тогтов.