Элчин сайд Л.Болд Өргөмжит консул Роланд Блейнрот-той уулзав.
Элчин сайд Л.Болд 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Штутгарт хотноо байрлах Messe Stuttgart үзэсгэлэнгийн төвд зочлон, тус байгууллагын Гүйцэтгэх захирал, Монгол Улсаас ХБНГУ-ын Штутгарт хотод суугаа Өргөмжит консул Роланд Блейнрот-той уулзав.
Уулзалтын үеэр аж үйлдвэр, технологи, худалдаа, инновацийн чиглэлээр олон улсын хэмжээний үзэсгэлэн, яармаг зохион байгуулдаг Германы тэргүүлэх үзэсгэлэнгийн төвүүдийн нэг болох Messe Stuttgart-ийн үйл ажиллагаа, туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн энэ жил Ангол улс тус үзэсгэлэнгийн онцлох түнш орноор оролцож байгаа бөгөөд 2023 онд Монгол Улс түнш орноор оролцон, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг онцлов.