images

Элчин сайд Л.Болд Япон Улсаас Бельгийн Хаант Улсад суух Элчин сайд Такеши Осугаг хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2026-01-16

17

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Япон Улсаас Бельгийн Хаант Улсад суух Элчин сайд Такеши Осугаг 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Л.Болд, Элчин сайд Такеши Осуга нар хоёр орны хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүний хүрээнд Брюссель хотноо цаашид хамтран зохион байгуулах боломжтой соёл, спортын арга хэмжээний талаар ярилцав.

2025 оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд манай ЭСЯ Япон Улсаас Европын Холбоонд суугаа БТГ болон Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ, Бельги Улсад оршин суугаа Япон Улсын иргэд, байгууллагуудын нийгэмлэг, Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран Монгол-Японы найрамдлын өдөрлөгийг Европ дахь Япон Улсын Мэдээлэл, соёлын төвийн байранд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.