images

Химийн зэвсгийг хориглох конвецид Оролцогч талуудын 27 дугаар Бага хурлын чуулган өндөрлөлөө

ЭСЯ-ны мэдээ

2022-12-04

246

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо зохион байгуулагдсан Химийн зэвсгийг хориглох конвенцид Оролцогч талуудын Бага хурлын 27 дугаар чуулган 12 дугаар сарын 2-ны өдөр  өндөрлөлөө.  

Энэ удаагийн ээлжит чуулганаар Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилт, бодлого, үйл ажиллагаатай холбоотой цогц асуудлуудыг хэлэлцэж, байгууллагын 2023 оны төсөв болон химийн зэвсгийн шинжээч нарыг дахин томилохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэн батлав.

Чуулганы үйл ажиллагааны үеэр Монгол Улсаас Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болд ХЗХБ-ын Ерөнхий захирал ноён Фернандо Ариастай уулзаж Монгол Улс, ХЗХБ хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд Л.Болд 27 дугаар Бага хурлын чуулганы дарга, ӨАБНУ-аас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Вусимузи Мадонсела болон Бага хурлын Ерөнхий хорооны дарга, ХБНГУ-аас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Томас Шиеб нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солицов.