images

Элчин сайд Л. Болд Олон улсын цагаачлалын түүхийн Fenix музейд зочлов

ЭСЯ-ны мэдээ

2025-12-22

13

Элчин сайд Л. Болд 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын урилгаар Роттердам хотноо шинээр нээгдсэн Олон улсын цагаачлалын түүхийн Fenix музейд зохион байгуулсан оны эцсийн тайлангийн арга хэмжээнд оролцов.

Тус арга хэмжээний хүрээнд Элчин сайд Л. Болд Нидерландын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Доминик Кюлинг-тэй уулзаж, Монгол, Нидерландын хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов.

Арга хэмжээнд Гааг болон Брюссель хотуудад суугаа Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Элчин сайд нар оролцож, соёл, харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.