images

Элчин сайд Л.Болд “Олон Туйлт Дэлхий дэх Эдийн засгийн дипломат харилцаа" сэдэвт хэлэлцүүлэгт уригдан оролцож Монгол улсын байр суурийг илэрхийлж илтгэл тавилаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-12-16

10

Элчин сайд Л.Болд 2025 оны 12 дугаар сарын 12 нд Брюссель хотноо “Олон Туйлт Дэлхий дэх Эдийн засгийн дипломат харилцаа" сэдэвт хэлэлцүүлэгт уригдан оролцож Монгол улсын байр суурийг илэрхийлж илтгэл тавилаа.

Энэхүү арга хэмжээг Европын Парламентын гишүүн, хууль зүйн ухааны доктор Ондржей Достал санаачлан зохион байгуулж, Брюсселийн Дипломатын Академи болон Брюсселийн Чөлөөт Их сургууль хамтран ажиллав. Тэрээр нээлтийн үгэндээ өнөөдрийн геополитикийн огцом өөрчлөлттэй орчинд эдийн засгийн дипломат харилцаа улс орнуудын тогтвортой өсөлт, тогтвортой байдлын үндэс болж буйг онцлов.

Тус хурлын эхний хэсэгт “Өөрчлөгдөж буй геополитикийн орчин дахь эдийн засгийн эрсдэл”, “Технологийн дипломат харилцааны чиг хандлага, шинэ хөгжил” болон “Эрчим хүчний шилжилт ба нүүрстөрөгч бууруулах үйл явц: Хүлээх зүйлс ба шаардлагатай алхмууд” зэрэг сэдвээр нэр хүндтэй судлаачид үндсэн илтгэлүүд тавив. Эдгээр илтгэлүүд нь дэлхийн эдийн засгийн төвлөрөл олон чиглэлд шилжиж буй энэ үед улс орнуудын эрсдэлийн удирдлага, шинжлэх ухаан–технологийн хамтын ажиллагаа, эрчим хүчний тогтвортой байдлын ач холбогдлыг тодотголоо.