images

Элчин сайд Л.Болд Эгмонт ордонд Дипломат Харилцааны Хүрээлэнгээс зохион байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи COP30 бага хурлын үр дүн, түүний Европ болон дэлхийн бодлогод үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцүүлэгт оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2025-12-16

9

Элчин сайд Л.Болд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Брюссель хотноо Гадаад харилцааны яамны Эгмонт ордонд Дипломат Харилцааны Хүрээлэнгээс зохион байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи COP30 бага хурлын үр дүн, түүний Европ болон дэлхийн бодлогод үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцүүлэгт оролцлоо.

Арга хэмжээнд Европын Комиссын Уур амьсгалын асуудал эрхэлсэн газрын Ерөнхий захирал ноён Курт Ванденберге, болон Бельгийн нэрт уур амьсгал судлаач, энэ чиглэлийн олон улсын голлох мэдээлэл, судалгааны төв болох IPCC-ийн дэд дарга асан профессор Жан-Паскаль ван Иперселэ нар зочин илтгэгчээр оролцсон бөгөөд Элчин сайд Л.Болд ноён Курт Ванденбергетэй уулзаж COP17 болон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсаас Бельги Улсад суугаа Элчин сайд Л.Болд Монгол Улсад 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилтийн эсрэг суурь конвенцын талуудын бага хурал — COP17-ийн талаар танилцуулж, тус чухал олон улсын үйл явдлын ач холбогдлыг онцлон мэдээлэл өгөв.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтад бодит хувь нэмрээ оруулах, бүс нутгийн болон олон улсын түншүүдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгааг илэрхийллээ.