ЭЛЧИН САЙД Л.БОЛД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ГАДААД ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЙОРИС САЛДЕНТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Консулын газрын ерөнхий захирал Йорис Салдентэй 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзав.
Уулзалтаар хоёр орны хоорондын консулын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Элчин сайд Л.Болд ирэх 2026 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа талаар мэдээлээд ойг тохиолдуулан иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэхэд визийн шаардлага, шат дамжлагыг хөнгөвчлөх боломжийн талаар санал солилцов.