images

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагад зочлов

ЭСЯ-ны мэдээ

2025-12-10

7

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Нидерланд Улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд 12 дугаар сарын 05-ны өдөр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагад зочлон, Энхтайвны Нобелийн шагналт тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр ХЗХБ-ын удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.