Элчин сайд Л.Болд Эгмонтын ордонд Саблоны Дипломат Харилцааны Хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Л.Болд 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Брюссель хот дахь Эгмонтын ордонд Саблоны Дипломат Харилцааны Хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцов.
Уг арга хэмжээний хүрээнд Бельгийн Хаант улсын Аюулгүй байдал, Дотоод хэргийн сайд ноён Бернард Квинтин оролцож бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулан, оролцогч Элчин сайд нартай санал солилцов. Элчин сайд Л.Болд Бернард Квинтин сайдтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар мэдээлэл өгөв.