images

Элчин сайд Л. Болд Belgian Consular Union (BCU)-ийн уламжлалт уулзалтанд оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2025-12-03

2

Элчин сайд Л. Болд 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Belgian Consular Union (BCU)-ийн уламжлалт уулзалтанд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд Бельги дэх дипломат төлөөлөгчийн газруудын удирдлагууд, консулууд, өргөмжит консулуудтай уулзаж харилцаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Тус арга хэмжээнд хүндэт зочноор, дэлхийг анх удаа завиар тойрсон Бельги улсын иргэн Денис Ван Вейенберг оролцлоо. Тэрээр 2024 оны 11-р сарын 10-нд Vendée Globe дэлхийг тойрсон ганцаарчилсан аялалдаа гарч, 2025 оны 3-р сарын 8-нд 117 хоногийн дараа амжилттай барианд хүрсэн амжилтынхаа тухай ном хэвлүүлсэн байна.