images

Элчин сайд Л. Болд Бельгийн Хааны Дипломат зөвлөх, Хааны ордны тамгын газрын дэд дарга, Элчин сайд Питер Клаестай Брюссель хотноо уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2025-12-03

3

Монгол Улсаас Белгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л. Болд 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бельгийн Хааны Дипломат зөвлөх, Хааны ордны тамгын газрын дэд дарга, Элчин сайд Питер Клаестай Брюссель хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол–Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2026 онд тэмдэглэх бэлтгэл, хамтарсан соёлын арга хэмжээ, өндөр түвшний айлчлал болон хоёр улсын харилцааг шинэ шатанд өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.